ДЭЛХИЙН  ХҮНСНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО
Монгол Мэдээ

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой юм.

Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдвийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна. Илтгэлийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагаас өмнө undariya@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 51-261962. 

Иймд тус бага хуралд оюутан, эрдэмтэн, судлаачдыг оролцохыг урьж байна.

Доорх холбоосоор бага хурлыг зохион байгуулах удирдамжийг татаж авч танилцана уу.

https://drive.google.com/file/d/1bbW5dW9WnbSD49pGRQso2umETbAaae-g/view?usp=sharing 

 

мэдээ таалагдсан бол лайк дараарай