Яармагийн гүүрийн баруун талд хүрэн баавгай үзэгдсэн
Монгол Мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026 оны 10 дугаар сарын 10
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН БАРУУН ТАЛД ХҮРЭН БААВГАЙ ҮЗЭГДСЭН ТУЛ ИРГЭДИЙГ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун талд хүрэн баавгай үзэгдсэн тухай дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар болон цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайн бүсэд иргэд нэвтрэхээс сэргийлж цагдаагийн хамгаалалт гарган ажиллаж байгаа бөгөөд үзэгдсэн баавгай нь нас бие гүйцсэн байх магадлалтай.
Иймд иргэд та бүхнийг тухайн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, баавгайд ойртох, зураг, бичлэг хийх гэж оролдохгүй байх, баавгай үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг анхааруулж байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай