С.Цэнгүүн: Амьдралаа босгох гэж хичээж яваа иргэддээ нэмэр болдоггүй юм бол, ядаж нэмж битгий гай бололдоо
Монгол Мэдээ

С.Цэнгүүн: Амьдралаа босгох гэж хичээж яваа иргэддээ нэмэр болдоггүй юм бол, ядаж нэмж битгий гай бололдоо

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нийслэлд зохион байгуулсан шөнийн марафоны үеэр замын хөдөлгөөнд үүссэн түгжрэлтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Зам дээр гурван цаг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжрэв” хэмээн бичээд, нийслэлд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байхад шөнийн марафон зохион байгуулах шаардлага байсан эсэхийг шүүмжилсэн байна.

С.Цэнгүүн:

“Энэ хотод шийдэх түмэн бодит асуудал байхад хэн ч, хэзээ ч шөнийн марафон зохиогоод өг гэж дарга нараас гуйгаагүй.

Тэртэй тэргүй бид тог, цахилгаангүй, бензингүй, утаатай, маш их стресстэй хотод амьд үлдэх гэж өдөр болгон зүтгэдэг.

Амьдралаа босгох гэж хичээж яваа иргэддээ нэмэр болдоггүй юм бол, ядаж нэмж битгий гай бололдоо, дарга нараа!” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Нийслэлд болсон шөнийн марафоны үеэр замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн зохицуулалт хийсэн талаар холбогдох мэдээлэл гарсан байна.

С.Цэнгүүний хувьд замын хөдөлгөөний зохицуулалт, нийслэлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөөллийг анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай