Мишлений 2 одтой "Evett" ресторан хоолонд шоргоолж ашигласны улмаас торгуулав
Монгол Мэдээ

Мишлений 2 одтой "Evett" ресторан хоолонд шоргоолж ашигласны улмаас торгуулав

БНСУ-ын шүүх Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Michelin 2 одтой "Evett" зоогийн газарт Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр санхүүгийн хариуцлага оногдууллаа. Тус ресторан амттаны чимэглэлд хуулиар зөвшөөрөгдөөгүй шавж буюу шоргоолж ашигласан нь хуулийн хариуцлага хүлээхэд хүргэжээ.
Шүүхийн шийдвэрээр "Evett" зоогийн газарт 10 сая вон, тус зоогийн газрын гүйцэтгэх захиралд 15 сая воны торгууль оногдуулсан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад прокурорын зүгээс тус ресторанд 20 сая воны торгууль оногдуулж, гүйцэтгэх захиралд нь 1 жилийн хорих ял өгөх санал гаргаад байжээ. Гэвч шүүгч дараах нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлсэн байна:
    Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн: Шүүгдэгч тал гаргасан алдаагаа ухаарч, харамсаж байгаагаа илэрхийлсэн.Гүйцэтгэх захирал урьд нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж байгаагүй. Амттаныг чимэглэсэн шоргоолжны тоо прокуроруудын анх мэдүүлснээс бага байсан.Тус зоогийн газар хоолондоо шоргоолж ашиглахаа нэн даруй бүрэн зогсоосон.
"Evett" зоогийн газар нь Австралийн нэрт тогооч Жосеф Лиджервүд (Joseph Lidgerwood)-ийн үүсгэн байгуулсан ресторан бөгөөд тэрээр Netflix-ийн алдарт "Culinary Class Wars" шоунд оролцон дэлхий дахинд алдаршсан юм. Жосеф Лиджервүд зоогийн газрынхаа нүүр царай, ахлах тогоочоор ажилладаг бол түүний гэргий Жинни Ким гүйцэтгэх захирлын албыг хашдаг байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай