ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
Монгол Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагуудын дээд, дунд шатны зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг, улсын дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбарын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Мөн холбогдох асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл Засгийн газар тухайн шат шатны удирдлагуудтай хэвийн байдлаар хамтран ажиллах боломжгүй болсон талаар мэдээлжээ.

Энэхүү шийдвэр нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай холбоотой асуудлаар өчигдөр хийсэн мэдэгдлийн дараа гарч байна.

С.Амарсайхан өчигдрийн мэдэгдэлдээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой ноцтой асуудлууд яригдаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

мэдээ таалагдсан бол лайк дараарай