Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөвт суулгажээ
Монгол Мэдээ

Төрийн өмчийн сургуулиудын ачаалал нэмэгдэж, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байгаа энэ үед 2026 оны төсвийн тодотголд Хан-Уул дүүргийн дөрвөн хувийн сургуульд нийт 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан нь анхаарал татаж байна.

Үүнээс “Их Засаг Кингс Скүүл” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан гэх мэдээлэл гарсан бөгөөд тус сургууль нь Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байна.

Хувийн сургуулийн хүчин чадлыг ашиглан төрийн сургуулийн ачааллыг бууруулах нь бодлогын хувьд боломжтой ч төсвийн санхүүжилтийг ямар шалгуураар, ямар сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь ил тод байх шаардлагатай.

Мөн Боловсролын яамны зүгээс дээрх сургуулиуд санхүүжилт хүссэн эсэх талаар зөрүүтэй тайлбар өгсөн нь эргэлзээ төрүүлж байна.

Иймд УИХ төсвийн тодотголыг хэлэлцэхдээ уг 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үндэслэл, шалгуур болон ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байна.


мэдээ таалагдсан бол лайк дараарай