
Дархан-Уул аймагт хар тамхины 6 бүлгийг илрүүлж, баривчиллаа
Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ 2025 оны 08-р сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран
шөнийн цэнгээний газруудад сэжигтай этгээдүүдийн гэр орон сууц ажлын байр тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох 6 бүлгийг илэрүүлж 4 төрлийн синтетик бодис
мансуурах зорилгоор урвуулан ашигладаг эм мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал зэргийг хураан авсан байна.