
Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагаас эхлэн холбогдох алба, байгууллагууд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр 24 цагаар ажиллав.
Тодруулбал, УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженерийн хангамжийн байгууллагууд болон дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийслэлийн нийт 30 байршилд 39 мотопомп, 87 техник хэрэгсэл ашиглан үерийн эрсдэлтэй нөхцөлд ажиллажээ.
Мөн тохижилт, үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техниктэйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна. Үүнээс гадна нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, зам талбайн цэвэрлэгээ, ариутгалын ажил үргэлжилж байна.