Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд амьдрал хэр өөрчлөгдөх вэ
Монгол Мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БАЙГААГ НЭГ САЯ ТӨГРӨГ БОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.Тус хорооноос одоо мөрдөж буй 792 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд сард нэг сая төгрөг, нэг цагт 5952.3 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо.Шинэ хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.

Ингэхдээ хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон инфляц зэрэг эдийн засаг, нийгмийн олон хүчин зүйлийг харгалзан үзэж тогтоодог байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай