Цэнгэлдэх хотхоны гад түймрийн тархалтыг зогсоолоо
Монгол Мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны байрны нэгэн давхраас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2026.05.27/ 16:02 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, 17:10 цагт галын тархалтыг бүрэн зогсоосон байна.

Улмаар 18:20 цагт галыг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар алба хаагчид гал түймрийн голомтоос 36 хүүхэд, 73 том хүн буюу нийт 109 иргэнийг аюулгүй бүсэд гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Гал унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч 20 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.

мэдээ таалагдсан бол лайк дараарай