
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХЭД БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧ БОЛСОН БАЙХЫГ ОЛЛОО
Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс зүүн хойд зүгт явганаар шулуун явахад 9 км, бартаа саад ихтэй, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.