Ерөнхий сайд Занданшатар нүүрсний хулгайтай “дайнаа” зарлаж, шинэ сайдаа томилно!
Монгол Мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай “дайнаа” зарлаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох саналаа энэ Баасан гаригийн УИХ-ын чуулганд танилцуулахаар болжээ.
Тэрбээр “хууль бус олборлолт, нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Харин өнгөрсөн Баасан гаригт болох ёстой байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон. Уг өдөр Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ч Байнгын хорооноос хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт шилжүүлэх санал гаргасан тул чуулган хуралдаагүй аж.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн хэлснээр “Чуулганы үйл ажиллагаа нь зөвхөн нэгдсэн хуралдаанаар хязгаарлагдахгүй. Байнгын, дэд, түр хороо, нам эвслийн бүлгийн хуралдаанууд бүгд чуулганы хүрээнд явагддаг. Энэ долоо хоногт л гэхэд есөн байнгын хороо, дөрвөн ажлын хэсэг, нэг түр хороо, мөн Төсвийн хэлэлцүүлэг болсон” гэжээ.

мэдээ таалагдсан бол лайк дараарай