
Төрийн алба өөрийн гэсэн бахархалтай, бас шат дараалалтай. Шат шатаар
өгсөж, тэвчиж, тэсэж тэсэж, дэс түшмэлээс хамгийн дээд тал нь тэргүүн түшмэл
болох дараалалтай. Бараг 20-30 жилийн
процесс. Яг л цэргийн албатай адил. Дэслэгчээс генерал хүртэл…..Энэ дараалал
бол бидний бахархал…
Гэтэл хаанаас ч юм хийсэж орж ирсэн, төрийн албанд ажиллаж байгаагүй эсвэл
том томоор үсэрсэн нөхдүүд дээр нь дарга, цэрэг болоод ороод ирнэ.
Тэдний шалтгаан нь их өрөвдөлтэй. Хувийн хэвшилд ажиллаад эсвэл мөнгөтэй
болсоныхоо дараа #гэнэт нийгэмд байр суурь эзлэхийг хүсэж эхэлдэг. Ард түмэн
мөнгөтэй бизнесмэнээс илүү ядуухан ч гэсэн төрийн хар хүнийг хүндэлдэг гэдгийг
гэнэт ойлгоно. Ингээд энэ өрөвдөлтэй эгогоо дутуугийн комплкесоо төрд, төрийн
албанд орох байдлаар хангадаг.
Тэд төрийн албыг дэс дарааллаар буюу доороос явах нас, эр зориг үгүй учир
цаг алдахгүйн тулд мөнгөөр, танил талаар, эсвэл бөгс долоолтоор төрийн албанд
орж эхэлдэг. Ингэхдээ 7-8 ажил ажиллаж байж очдог ахлах түшмэлийн албанаас 30
гаруй жил ажиллаж байж очдог тэргүүн түшмэлийн албаруу эрээ цээргүй шүлэнгэтэн
очдог. Яагаад гэвэл тэдэнд үнэ цэнэ байхгүй. Тэдэнд үнэлэмж байхгүй.
Үүнийгээ их гоёор тайлбарлана. Мэдлэг чадвартай залуусыг ашиглах хэрэгтэй,
хувийн хэвшлийн мундагчууд, гадаад хэлтэй байх …. Гэх мэтээр. Гэтэл төрийн албан
ёсны хэл нь Монгол хэл байх ёстой. Ажил үүргийнхээ хариуцсан хүрээнд гадаад эх
сурвалжийг ашиглаж л таараа ш дээ.
Гэтэл үүний цаана юу болж байна вэ? Үндсэндээ төрийн цэргийн байгууллага,
цагдаа, эмнэлгээс бусад #бүх #салбаруудад эгэл жирийн төрийн албан хаагчид,
тэдний дундаас төр иргэнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй жинхэнэ төрийн хар
хүмүүс хичнээн олон жил ажиллаад ажиллаад ахлах мэргэжилтэнгээс дээш явах ямарч
боломжгүй нөхцөл бий болсон. Харанхуй ирээдүй гэж үүнийг л хэлнэ.
Яам тамгын газрууд, нийслэл, аймаг агентлагуудын мэргэжлийн, онцгой
шаардлага шаардсанаас бусад бүх ахлах, хэлтсийн дарга, газрын дарга, тамгын
дарга, орлогч даргын албан тушаалууд нам болон тэдний схемчлэлийн сүлжээний
хүмүүс л томилогдох болсон. Ийм хүмүүс ямар байдаг гээч? Аливаа асуудал
болохоор ахлахаа, мэргэжилтнээ хамгаалахгүй. Бултана, бухна, зугтана,
гүжирдэнэ. Дандаа бурууг өөрийн доод албан тушаалтанд өгнө, үнэлгээ,
урамшууллыг өөрсдөө авдаг. Өдөр болгон кофе, латте нэг гартаа барьж, янжуур
тамхи салаавчилсан өнгө төрхөөр өдрийг өнгөрөөж, үдийн хоолоо үнэтэй ресторанд
идэж, ганц 2 пиво шимэх нь энүүхэнд.
Жинхэнэ ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэлүүд үргэлж галыг өөр дээрээ эхлээд
авч, дараа нь доод албан тушаалтнуудаа аминчилж, хуваарилж, хайрлаж зэмлэх
жишээний. Би төрийн дэс түшмэлээс тэргүүн түшмэлээр хүртэл хамгаалуулж үзсэн.
Ямар их түшигтэй хамгаалалт, ямар их юм бодуулсан зэмлэл байдгийг би өөрөө
мэднэ. Тэд нараар хамгаалуулсан, хайрлуулсан хүмүүс цаашид төрийн албаа улам
бүр хайрладаг. Харин хаанаас ч хамаагүй ирсэн хүмүүст хүнийг хайрлах сэтгэл,
тэр тусмаа залуу төрийн албан хаагчдыг хайрлах ухаан хэзээ ч байдаггүй.
Төрийн жинхэнэ албан хаагчдийн #Ирээдүй улам харанхуй болсоор. Надтай хамт
2013 онд төрийн албанд орсон 100 100 залуусаас өнөөдөр хэлстийн дарга байтугай
ахлах түшмэл хийж байгаа хүмүүс даанч цөөхөн байна. Ихэнх нь энэ харанхуйг
ойлгоод няцаж бас шантарч байна. Намайг
анх өлгийдөн авсан ахлах түшмэлүүд, ахлах мэргэжилтэнгүүд 10 гаруй жилийн дараа
ч яг л тэр байрандаа дээшээ ч үгүй, доошоо ч үгүй….гацчихсан. Тэд муу
мэргэжилтэнгүүд биш. Тэд бүр шилдэг нь. Бүх галыг өөр дээрээ авдаг, бүх зүйлээ
гарын үзүүрээр хийдэг болчихсон нөхдүүд. Харин тэдний хэлстийн дарга, газрын
дарга нар нь хэдэн 10 удаа солигдож байхад тэд #хөлдчихсөн мэт байрандаа
байсаар л байна. Аймгийн 10 засаг даргаа үдэж өгсөн ахлах мэргэжилтэн байна.
Дараагийх нь арай удах болтугай гээд хоёулаа
инээгээдзуу татаж байсан дурсамж байх жишээний.
Хэдий итгэл сэтгэлээр, цалин хөлс бодоогүй ч төрийн албан хаагчдад нэг тийм
хүсэл бий. Энэ бол үнэнч шудрагаар өсөж дэвжиж төрийн тэргүүн биш юмаа гэхэд
эрхэлсэн түшмэл болох. Гэтэл өнөөдөр 10 байтугай 20 жил, 30 жил ажиллаад ч
ахлах мэргэжилтэн болохгүй байх нөхцөл аль хэдийн төрийн албанд бий болчихсон.
Бүр хавтгайрсан үзэгдэл.
Цэрэгт, цагдаад бол ядаж л 10 жил ажиллахад хошууч, 20 жил ажиллахад дэд
хурандаа болно. Гэтэл төрийн албан хаагчдад тийм боломж одоо үндсэндээ байхгүй.
Төрийн алба, хувийн хэвшил хоорондын цалин, ашгийн зөрүү ихсэх тусам төрийн
албаны албан тушаалыг худалдан авагчдын тоо улам ихсэнэ.
Хаа сайгүй. Энэ улсыг нам удирдаж байгаа. Гэтэл тэр нам нь төрийн албан
хаагчдаа байнга доромжлоод зогсохгүй хаанаас ч юм, хэзээ ч юм авчирсан золбин
бөгс долоогч нараар мянга мянга биш хэдэн 10 мянга, бүх л бүтэн аппаратны дээр
сарьж, солиорч, мэргэжлийн албан хаагчидруу өмхий амаараа хуцах боломжийг
олгосоор….
Төрийн жинхэнэ албан хаагч 10,20 жил ажиллаад очих ёстой албан тушаалууд
дээр хөгшин өвгөний шаазан шиг залуухан янаг амрагууд, өмхийрсөн амаараа хэний
ч хамаагүй бөгсийг долоодог өлнөөс өлөн, эрээний наймаачнаас долоон дор сувдаг
сэтгэл, өлөг зантай хямдхан залуучууд сандайлж суучихаад байж байдаг.
Төрийн албаны бүх хэлстийн дарга, газрын даргын албан тушаалууд эзэнтэй, бас
мөнгөөр үнэлсэн үнэлгээтэй..... Харин сайн мэргэжилтэн байхгүй. Бүх албанд,
газарт мэргэжилтэнгүүдийн хомстолтой……энэ сарилт чинь үргэлжлэх тусам Монгол
төрийн ариун хамгаалалт болсон төрийн албан хаагчдын цуваа тасрана шүү.
Хамгаалах ганцхан газартай.
Гэхдээ тэр нь аль дээр үед худалдагдчихсан.
Намын хавтавчны байгуулга болчихсон. Төрийн албаны зөвлөл нь улс төрийн
мөнгөтэй хэсгүүдэд ажилласаар удаж байнаа. Энэхүү газар нь Төрийн албан
хаагчдыг шалгана, хянана, элдэв төрлийн шалгалт шүүлгээр тамалсаар, ажлаас
халагдаад гомдол гаргахад нь цүнх баригчдын талд шийдвэрээ гаргачихдаг
тохиолдол зөндөө байгаа...
Дээр нь Удирдлагын академи гэх хувийн хэвшлийн газар нь төрийн албаны бүх төрлийн
сургалтыг төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод баталснаар төрийн
албан хаагчид нар үзэхээ байсан. Учир нь нөгөө мерит гэх зарчмуудад дунд, ахлах, эрхэлсэн түшмэлийн сургалтуудын
гэрчилгээгүй бол цааш нь дэвших, өөр ажилд шилжих нь ёстой гонж болж улам чөдөр
тушаа болсон доо... Жилд нэг удаа ирэх Удирдлагын академийн сургалтын квотыг
хүлээсээр, нөгөө квотыг нь жил ч ажиллаагүй дарга нарын цүнх баригч шууд арын хаалгаар
аваад сурчихдаг учраас 10 жил нэг ажил дээрээ ажиллаж, өөр тийшээ шилжин явах
боломжгүй, эсвэл дарамт шахалтад орсоор халагдах л сонголт бий. Хууль журамдаа
2 удаа бага үнэлүүлсэн бол халах үндэслэл болноо гэсэн байх тул цүнх баригчид
бүүр сайхан далим болж өчнөөн сайхан чадвартай, шударга төрийн албан хаагчид
төрөө орхисондоо... Төрийн албан хаагч Удирдлагын академийн сургалтад өөрийн
төлбөрөөр суръя гэхээр нэгд өндөр үнэтэй, хоёрт цалин бага, өр зээл ихтэй гээд
ар гэрийн ачааллаас илүү гарч чадахгүй ээээ. Төрийн албан хаагчийнхаа нийгмийн
баталгаа, улс төрийн дарамт шахалтыг бууруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх
талаар огт бодохгүй байна. Дээр нь тусгай гэх шалгалт нэмэгдсэнээр бүүр
гажуудал үүссэн гэхэд болно. Учир нь тусгай шалгалтын тестэд хэчнээн өндөр оноо
аваад ч нэмэргүй, ярилцлагын үед оноог нь нам дарчиж байгаад нөгөө цүнх баригч,
танил талын хүн нь өндөр оноогоор нэгд жагсаад ажилд ороод ирнэ. Эсвэл тусгай
шалгалтаа байлгах гэж байгаа бол ярилцлагаа оноонд оруулахгүй болгож
зохицуулааа, эсвэл тестийн оноогоор нь ядаж жагсаа... Төрийн албан хаагчийн
төлөө дуугарах байгууллага, хүн ховорхон байна дааа...
Гэхдээ чаддаг юм бол ганцхан асуултад хариулчих. Яаж 20 жил төрийн албанд
ажилласан туршлагатай ахлах мэргэжилтэн хүнийг төрд 1 ч өдөр алба хашиж үзээгүй,
амьдрал мэдэхгүй шалдан банди, нүцгэн хүүхэн удирдаад байгаа юм бэ? Хаа сайгүй.
Энэ асуултад хариулсныхаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйн тухай #солиорох
хэрэгтэй. Чаддаг юм бол хариулаарай!!!!! Чадахгүйг чинь мэдэж байна.
Эх сурвалжийг via: Enhtaivan-аас #copy