Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг хятад мафийн бүлэглэлийн гишүүдийг шүүхэд шилжүүлэв
Монгол Мэдээ

Мьянмарын нутаг дэвсгэр дээр хууль бусаар мөрийтэй тоглоом, тамхи, луйврын дуудлага төв ажиллуулж байсан Хятадын мафийн бүлэглэлийн 11 гишүүнийг шүүхэд шилжүүлсэн талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлэв.

Мин овогт энэ бүлэглэл нь сүүлийн жилүүдэд Мьянмарын хойд нутагт хүчээ аван, хууль бус бизнесээ өргөжүүлж, олон иргэнийг мэхэлж байжээ. Хятадын тал ч мөн дээрх бүлэглэлийн эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлсэн байна.

Өнгөрсөн 2023 онд Мин овгийн гол удирдагчдыг баривчилж, тэдний заримыг эх оронд нь шилжүүлсэн бол энэ удаад үлдсэн гишүүдийг шүүх хуралд оруулжээ. Тэднийг БНХАУ-ын Вэнжоу хотод болсон шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож, нийт 39 гишүүнд ял оноосон байна.

Шүүхийн тогтоолд дурдсанаар, бүлэглэлийн удирдагч Мин Шуан болон хамсаатнууд нь 2015 оноос хойш луйврын дуудлага төв, хууль бус мөрийтэй тоглоомын бизнес эрхэлж, иргэдийг залилсан нь нотлогджээ. Энэ хугацаанд тэд 10 тэрбум юаниас (1.4 тэрбум ам.доллар) давсан хэмжээний мөнгийг хууль бусаар завшсан байна.

НҮБ-ын тооцооллоор зөвхөн Хятадын хилийн ойролцоо 100 мянга гаруй хүн ийм төрлийн луйврын дуудлага төвийн золиос болсон гэж үздэг.

Мьянмарын цэргийн захиргаа ч мөн энэ бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж, олон зуун хүнийг чөлөөлсөн тухай мэдээлэл бий. Тэднийг Камбож болон Мьянмарын нутаг дэвсгэрт байрласан хууль бус төвүүдэд албадан хөдөлмөр хийлгэж байсан хэмээн албан эх сурвалжууд онцолжээ.

мэдээ таалагдсан бол лайк дараарай