АНУ Украинд “Tomahawk” пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байна
Монгол Мэдээ

АНУ-ын эрх баригчид Украинд “Tomahawk” далавчит пуужин нийлүүлэх талаар идэвхтэй хэлэлцэж байгааг тус улсын дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванс мэдэгдлээ.

Тэрбээр Fox News-д өгсөн ярилцлагадаа “Оросын түрэмгийлэлд цэг тавихын тулд бид Украинд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ нь томоохон зэвсгийн нийлүүлэлт ч байж болно” хэмээн онцолжээ.

АНУ-ын зүгээс ийм шийдвэр гаргавал Украинд нийлүүлж буй хамгийн том зэвсгийн тусламжийн нэг болох бөгөөд стратегийн ач холбогдолтой гэж ажиглагчид дүгнэж байна.

ОХУ-ын талаас ийм алхмыг “аюултай өдөөлт” гэж нэрлэн, олон улсын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулж байгаа юм.

Их Британийн The Telegraph сонинд мэдээлснээр, Украины тал Вашингтонд “Tomahawk” пуужинг нийлүүлэх хүсэлтээ өмнө нь тавьсан бөгөөд одоо энэ асуудлыг бодитоор хэлэлцэж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахдаа энэ асуудлаар ярилцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

мэдээ таалагдсан бол лайк дараарай