СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА
Монгол Мэдээ

СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА

Баасан гараг. 22:35 цаг
Байршил: Хан-Уул дүүрэг Энхтайваны гүүр орчим
Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17  настай хөвгүүд сууж байх юм.
Хэт чанга дуу чимээ гарган мотоцикль, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах шөнийн хягалт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна. 
ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Бид өнгөрсөн баасан гарагийн 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаныхантай Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө.



мэдээ таалагдсан бол лайк дараарай