
Өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө гарсан, олны анхаарлыг татсан зодоон, гэмт хэргийн хэрэг мөрдөн шалгагдсаар байна. Тухайн үед “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар, мөн Л.Алтан-Очир нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа.
Эхний шатны шийдвэрээр тэднийг 30 хоног цагдан хорьсон ч, Ц.Санжаачойпэл нь эрүүл мэндийн шалтгаанаар 16 хоног хоригдоод суллагдсан юм.
Харин өнөөдөр болсон шүүх хуралдаанаар Э.Тэмүүлэнгийн хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа. Ц.Санжаачойпэл болон Л.Алтан-Очир нарын хорих хугацааг сунгах эсэх шийдвэрийг ойрын хугацаанд гаргах аж.