“461 дүгээр ангид хоригдсон залуу нас барлаа: Хэргийг нуун дарагдуулсан уу?”
Монгол Мэдээ

Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан 25 настай Б наймдугаар сарын 12-ны өдөр нас барлаа. Урьдчилсан дүгнэлтээр нас баралт нь эрүүл мэндийн шалтгаантай гэж тогтоогдсон байна.

Б өмнө нь бусдын эд хөрөнгийг удаа дараа хулгайлсан, хар тамхины хэрэгт холбогдож байсан бөгөөд ШШГЕГ-т хоригдож байжээ.

ШШГЕГ-ын албаныхан эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн гэдгийг мэдэгдсэн ч, олон нийтийн зарим хэсэг уг хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс эхлүүлсэн байна.

мэдээ таалагдсан бол лайк дараарай